Зорчигчдод
Зорчигчийн аюулгүй ажиллагааны заавар
Анхаарах зүйлс, санамж
- 0–11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн хамт зорчино.
- Өндрөөс айх айдастай, зүрх судасны өвчтэй, цусны даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан, шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр зорчих эсэхээ шийдвэрлэнэ.
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийг зорчуулахгүй.
- Кабин дотор тамхи татахыг хатуу хориглоно.
Гэнэтийн зогсолт, саатал гарсан тохиолдолд
- Тайван байж, ажилтнаас өгөх заавар, мэдээллийг хүлээнэ.
- Ажилтны өгсөн зааврыг чанд мөрдөнө.
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод шаардлагатай тусламж үзүүлнэ.
- Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны өгсөн заавар, мэдээллийг анхааралтай сонсож, мөрдөнө.
Хориглох зүйлс
- Кабин дотор тамхи татах, мансууруулах болон согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.
- Гэрийн тэжээвэр амьтныг тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэлгүй бол тээвэрлэхийг хатуу хориглоно.
- Кабины эд анги, тоноглолд гэмтэл учруулах, эвдэж гэмтээх болон хохирол учруулахыг хориглоно.
- Кабиныг зориудаар савлуулах, дотор нь үсрэх, дэвхцэх болон ноцолдохыг хориглоно.
Хэнд зориулсан
- Бүх насны иргэд
- Гадаад, дотоодын жуулчид
- Чингис хаан олон улсын нисэх буудал руу явах болон ирэх зорчигчид
- Тусгай кабинаар үйлчлүүлэгчид
Хүртээмж

Хүүхэлдэйн кино
Кабинаар зорчихдоо хэрхэн аюулгүй, бусдад саадгүй байх тухай богино хүүхэлдэйн кинонууд.
Түгээмэл асуулт
Аялал хэдэн минут үргэлжлэх вэ?
Нэг талдаа 11 минут.
Нэг кабинд хэдэн хүн суух вэ?
10 зорчигч.
Хүүхэд дангаараа зорчиж болох уу?
0–11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн хамт зорчино.
Тэжээвэр амьтан авч явж болох уу?
Тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэлгүй бол тээвэрлэхийг хориглоно.
Дугуйгаа авч суух боломжтой юу?
Кабины тал хувь нь дугуй бэхлэх тоноглолтой.
Салхитай үед ажиллах уу?
Тоног төхөөрөмж 70 км/цаг хүртэлх салхинд тэсвэртэй.
Тасалбар хэд вэ?
Тасалбарын үнэ одоогоор батлагдаагүй байна.
Тусгай кабин
Тусгай кабин захиалах
Контент бүтээх, телевизийн ярилцлага, онцгой үйл явдал, тэмдэглэлт баярын зураг авалтад зориулж кабиныг тусгайлан захиалах боломжтой.
Хүсэлт илгээх