Байгууллага
“Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 25/91 дүгээр тогтоолоор “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ийг байгуулж, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26/38 дугаар тогтоолоор аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон хэлбэр өөрчилсөн. Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/870 тоот захирамжаар бүтэц, орон тоог баталсан.
Эрхэм зорилго
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт олон улсын стандартад нийцсэн дүүжин замын тээврийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээ иргэдийн зорчих хөдөлгөөний чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна.
Алсын хараа
Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарт олон улсын стандартад нийцсэн, аюулгүй, хүртээмжтэй, чанартай дүүжин замын тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллага болно.
Брэндийн зорилго
Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд нийтийн тээвэрт шинэ төрлийн эко тээврийг нэвтрүүлж аюулгүй, соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх.
Үнэт зүйл ба зарчим
Аюулгүй байдал
Аюулгүй ажиллагааг байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх зарчим болгон мөрдөж, эрсдэлийг урьдчилан тодорхойлж, бууруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажилтан, зорчигч болон олон нийтийн аюулгүй байдлыг бүх түвшинд хангана.
Иргэн төвтэй үйлчилгээ
Иргэдийн хэрэгцээ, хүлээлт, сэтгэл ханамжийг эрхэмлэн, нийслэлийн хотын соёлд нийцсэн, аюулгүй, хүртээмжтэй, шуурхай, хэрэглэгч төвтэй үйлчилгээг үзүүлж ажиллана.
Хариуцлага
Хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, ажил үүргээ үнэнч шударга, ил тод, хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ.
Мэргэшсэн, чадварлаг
Олон улсын стандартад нийцсэн техник, технологийн ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж, тасралтгүй суралцан мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, аюулгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх чадварлаг хамт олныг төлөвшүүлнэ.
Хамтран ажиллах чадвар
Харилцан итгэлцэл, хүндлэл, нээлттэй харилцаанд тулгуурлан байгууллагын нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, хамтын амжилт, үр дүнд хувь нэмэр оруулна.
Тасралтгүй сайжруулалт
Процесс, үйлчилгээ, менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж, инноваци, бүтээлч санаачилгыг дэмжин, байгууллагын гүйцэтгэл, үр ашиг, тогтвортой хөгжлийг тасралтгүй дээшлүүлнэ.
Чиг үүрэг
- 1.Аюулгүй ажиллагаа, эрсдэлийн удирдлага
- 2.Ашиглалт, инженер-техник, засвар үйлчилгээ
- 3.Зорчигч үйлчилгээ, үйлчилгээний чанар
- 4.Стратеги, засаглал, гүйцэтгэлийн удирдлага
- 5.Байгууллагын хөгжил, тогтвортой хөгжил
Бүтэц
Удирдах зөвлөл, захирал, Захиргаа, удирдлагын хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Ашиглалт, засвар үйлчилгээний хэлтэс — нийт 60 орон тоо.
Эрх зүйн акт
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 25/91 дүгээр тогтоол — үүсгэн байгуулах
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/1490 тоот захирамж — бүтэц, орон тоо
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26/38 дугаар тогтоол — хэлбэр өөрчлөх, дүрэм
- Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/870 тоот захирамж — бүтэц, орон тоо