Улаанбаатар хотын дүүжин замын тээвэр

Хангардиас Хархорин хүртэл 11 минутад хүрнэ

Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 4.2 км дүүжин замын тээвэр 2026 оны IV улиралд ашиглалтад орно. Замын түгжрэлээс үл хамааран, хотыг дээрээс нь харж зорчино.

4.2 кмнэг талдаа
11 минутаялах хугацаа
98 кабин
2 320 зорчигчнэг цагт

Чиглэл

Хангарди – Хархорин чиглэл

Шугам нь хоёр зогсоол, 19 тулгууртай. Кабин секундэд 6 метр хурдтай явж, нэг талдаа 11 минут зарцуулна.

Зогсоолын мэдээлэл
ХангардиХархорин

4.2 км · 19 тулгуур (7–42 м) · 6 м/с

Хангарди зогсоол

Хангарди зогсоол

Наадамчдын зам, Хан-Уул дүүрэг

Хархорин зогсоол

Хархорин зогсоол

Энхтайваны өргөн чөлөө, Баянгол дүүрэг

Яагаад дүүжин зам

Дүүжин зам түгжрэлд саатахгүй, тогтмол хугацаанд хүргэнэ

Түгжрэлгүй, шуурхай

Замын хөдөлгөөнөөс үл хамааран нэг талдаа 11 минутад хүрнэ.

Эко, орчин үеийн

Цахилгаанаар ажилладаг, ногоон технологи бүхий нийтийн тээвэр.

Хотыг дээрээс нь

Ая тухтай аялахдаа Улаанбаатар хотыг 360 градус дээрээс нь тольдох боломж.

98 кабин, тус бүр 10 зорчигч

Кабин

98 кабин, тус бүр 10 зорчигч

Пома группын кабин бүр халаалттай суудалтай, 750 кг даацтай. Кабины тал хувь нь дугуй бэхлэх тоноглолтой.

  • 10 зорчигч
  • Халаалттай суудал
  • Дугуйны бэхэлгээ
  • 6 м/с
  • 70 км/ц салхинд тэсвэртэй

Төслийн явц

Төслийн гол үе шатууд

  1. Санхүүгийн хэлэлцээрМонгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр — нийт санхүүжилт 60.7 сая евро
  2. 2023Үе шат 01-ийн барилга угсралтын ажил эхэлсэн
  3. 2025-07-08«Улаанбаатар кабель кар» байгууллага үүсгэн байгуулагдсан (НИТХ-ын 25/91 тогтоол)
  4. 2026-05-20Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж хэлбэр өөрчилсөн (26/38 тогтоол)
  5. 2026 оны IV улиралБарилга угсралт дуусч, ашиглалтад орно
  6. 2025–2027Үе шат 02: 2.8 км, 3 зогсоол

Мэдээ

Сүүлийн мэдээ, мэдээлэл

Бүх мэдээ

Тусгай кабин

Тусгай кабин захиалах

Контент бүтээх, телевизийн ярилцлага, онцгой үйл явдал, тэмдэглэлт баярын зураг авалтад зориулж кабиныг тусгайлан захиалах боломжтой.

Хүсэлт илгээх

Аюулгүй зорчих

Зорчигчийн аюулгүй байдлын заавар

Кабинд суухын өмнө анхаарах, хориглох зүйлсийг уншина уу.

0–11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн хамт зорчино.
Өндрөөс айх айдастай, зүрх судасны өвчтэй, цусны даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан, шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр зорчих эсэхээ шийдвэрлэнэ.
Кабин дотор тамхи татах, мансууруулах болон согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.

Асуулт, санал байна уу?

Холбоо барих хуудсаар хүсэлтээ илгээнэ үү.

Холбоо барих