Мэдээ
«Улаанбаатар кабель кар» байгууллага үүсгэн байгуулагдлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25/91 дүгээр тогтоолоор дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах байгууллагыг байгуулав.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 25/91 дүгээр тогтоолоор “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ийг байгуулж, тус газрын дүрмийг хавсралтаар баталсан.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/1490 тоот захирамжаар бүтцийн зохион байгуулалт, орон тоог баталсан.